СЭЛЭНГЭ
СЭЛЭНГЭ: Сүхбаатар суманд 50 МВт-ын дулааны цахилгаан станц барина
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлэнгэ аймагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг хамтран хэрэгжүүлэх гурвалсан гэрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Түшиг сумын Засаг дарга Г.Батболд, “Илч Хужирт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Чулуунбаатар нар гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутагт хөрөнгө оруулах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд үр шимийг нь Сэлэнгэчүүд хүртэх учиртай гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга онцоллоо.   УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Сэлэнгэ аймгийн төвд дулаан, цахилгааны асуудлыг шийдэхээр “Red Mongolia” ХХК-тай хамтран дулааны цахилгаан станц барьж байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч энэхүү ажил хөрөнгө санхүүгийн тодорхойгүй нөхцөлөөр өнөөдрийг хүртэл зогсонги байсаар иржээ.  Харин энэ удаа аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын түвшинд ажлын хэсэг байгуулж, уйгагүй хөөцөлдөж явсны эцэст энэ сарын 20-ны өдөр 50 мВт-ын Дулааны цахилгаан станц барих ажлын эхлэлийг тавьжээ.
78 days
СЭЛЭНГЭ: Алтан маркийн цуглуулгыг 4.4 сая төгрөгөөр арилжааллаа
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Монгол шуудан үйлчилгээний газар дэргэдээ Монгол маркийн танхимтай болж буй талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 17-ны өдөр тус танхим албан ёсоор нээлтээ хийж, үйлчлүүлэгчдэдээ нэгэн шинэ үзмэрээр бэлэг барилаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нарын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа энэхүү танхим нь Монгол Улсын шуудан үйлчилгээний газрын хэмжээнд анхны Монгол маркийн танхим гэдгээрээ онцлогтой юм.   Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн мэндчилгээг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог дамжууллаа.  Мөн энэ үеэр ховор маркийн дуудлага худалдаа болж нийтдээ ховор 5 марк, нэг ил захидал, анхны захидлын дугтуйны дуудлага худалдаа тус тус болж, бүгд амжилттай арилжаалагдлаа. 
80 days