СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймаг түүх, соёлын баялаг өв санг хадгалдаг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт дотоодын болоод гадаадын аялагч, жуулчдын сэтгэлийг татдаг олон сайхан үзэсгэлэнт газар нутаг, онцлог үзмэрүүд байдаг. Тухайлбал зөвхөн нэг өдрийн аялагчид Шаамар сумын нутагт орших “Дэвсэг ээж” буюу Ээж мод, Сүхбаатар хот дахь Хулан хатан, Алтанбулаг дахь Буур хээрийн тал, Оргидог булаг, Тужийн нарс, Цамхаг, Дулаанхаан уул, Алтанбулаг сумын Номтын ам Далийн ягаан цэцэг, Буур хээрийн тал, Гүннуур, Сайханы хөтөл зэрэг үзэсгэлэн төгс байгалийн сайхнаар аялж болно.
140 days