ӨМНӨГОВЬ: С.Сумьяа: Хөөрөг зөрүүлэх нь мэндлэх, хүндлэх ёсыг агуулж ирсэн агуу том соёл
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөөрөг зөрүүлэх ёс заншил нь монгол үндэстний харилцааны маш том соёлын илэрхийлэл болдог. Монголчууд хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэдэг. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндтэй хүнд хөөргөө эхлэн барьж тамхилна. Хөөргийн соёл дэлгэрэхээс өмнө гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдаж байжээ. Эв нэгдлийн илэрхийлэл, өв уламжлал болон хөгжиж ирсэн хөөргийн соёл, үүсэл, ёс журмын талаар Төр нийгмийн ахмад зүтгэлтэн, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Сугирын Сумьяатай хөөрөлдсөнөө хүргэе.
103 days