ОУОСХ-ноос Дэлхийн оюутны АШТ-ийн товыг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-15 14:45:56

Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ноос 2016 оны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн хуваарийг гаргасан байна.

Манай оюутны баг тамирчид дор дурдсан тэмцээнд оролцоно. Тухайлбал, Цанын орон зай баримжаалах төрлийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн /ДОАШТ/ ОХУ-д, Боксын ДОАШТ – Тайланд, гольфийн ДОАШТ – Франц, шатрын ДОАШТ – АНЭУ, Дугуйн ДОАШТ – Филиппин, чөлөөт бөхийн ДОАШТ – Турк, модон бөмбөгийн ДОАШТ – Тайваньд, буудлага спортын ДОАШТ – Польшид, байт харвааны ДОХШТ – Монголд, самбо бөхийн ДОАШТ – Кипрт, хүндийн өргөлтийн ДОАШТ – Мексикт, 3х3 сагсан бөмбөгийн оюутны ДОАШТ- БНХАУ-ын Шиаменд тус тус болно. Эдгээр 12 төрөлд Монголын оюутны баг тамирчид оролцохоор төлөвлөн бэлтгэлээ базаах юм.

Д.Өлзий

Related news