Үр дүнгийн гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар эрхлэх хүрээний хэлтэс, агентлагийн дарга нартай 2016 онд хэрхэн хамтран ажиллах талаар үр дүнгийн гэрээ байгууллаа.
Гэрээг байгуулснаар төрийн байгууллагууд ирэх онд өмнөө хүлээсэн үүрэг хариуцлагаа тодорхой болгосон, төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх төдийгүй, ард иргэдийн өмнө амалсан амлалтаа биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Засаг дарга онцолж байлаа. Байгуулсан гэрээний үр дүн биелэлтийг оны эцсээр хэлэлцэн дүгнэх юм. Харин хийж хэрэгжүүлэх ажил оновчтой, тодорхой үр дүнтэй байх шаардагатай гэнэ. Тус аймаг ирэх оныг “Хүүхэд гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ талаар хийж хэрэгжүүлэх ажлуудыг гэрээнд тодорхой үе шаттай тусгасан ажээ.
Б.Гантуяа