Сурагчид гадаад хэлний боловсролоо дээшлүүлэх боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:37:20

Орхон аймгийн сурагчид таван төрлийн гадаад хэл сурах боломжтой боллоо. Үүнийг  УИХ-ын гишүүн О.Содбилэг бүрдүүлж  өгсөн юм.

Тэрээр хувиасаа ерөнхий боловсролын бүх сургуулийг лингафоны танхимтай болгож тус бүр 6 компьютер бэлэглэсэн юм. Эдгээр компьютерт суурилуулсан розестон программ нь дэлхийн олон оронд ашиглагддаг гэнэ. Сурагчид хичээлийн бус цагаар хэлний сургалтад хамрагдана. Эхний ээлжинд зургаагаас дээш ангийхан хичээллэх төвөвлөгөө гарчээ. Мөн гадаад хэлний программ нь хамгийн сүүлийн үеийнх бөгөөд жил бүр шинэчлэгдэнэ гэнэ. Энэ нь дэлхийн боловсролын системтэй зэрэгцэж буйн нэг илрэл ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Related news