Дугуйчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ Ази тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-20 15:11:04

Япон улсад болж буй Ази тивийн дугуйн аварга шалгаруулах тэмцээний 19-23 насны ангилалд ОУХМ Б.Марал-Эрдэнэ 33 км-ийн цуваа гараанд тэргүүн байр эзэлж Ази тивийн аварга болжээ.

Ази тивийн 2016 оны аварга шалгаруулах дугуйн бөөн болон цуваа гарааны тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд тус тэмцээнд манай улсаас 18 хүртлэх насанд дөрөв, 19-23 хүртлэх насанд дөрөв, 24-өөс дээш буюу насанд хүрэгчдийн ангилалд таван тамирчин оролцож байна. Мөн эмэгтэй дугуйчдаас ОУХМ Ж.Өлзийсолонго, Т.Энхжаргал нар хурдаа сорих юм.

Манай дугуйчдын хувьд өвлийн хүйтэн улиралд эх орондоо бэлтгэл сургуулилтаа базааж тивийн АШТ-ийг зорьсон бөгөөд ийм хүнд нөхцлөөс амжилт гаргаж байгаа нь үнэхээр бахархууштай байна.

Д.Өлзий

Related news