Аймгийн манлай уяач 37-оор нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙСар шинийн баярыг тохиолдуулан нэр бүхий 37 хүнийг “Аймгийн манлай уяач цол тэмдгээр шагналаа. “Арвагар хээр” морин спорт, уяачдын холбоонд 45 хүний материал ирснээс Монгол улсын Үндэсний Их Баяр нааадмын тухай хуулийн 8.4-т заасан болзлыг бүрэн хангасан байх, уралдуулсан морьд нь 6 түрүү буюу 12 айрагдсан байх гэх шалгуураар дээрх хүмүүс шалгарчээ.
Тодруулбал Богд сумын уяач Д.Малчинбаяр, Д.Цэвээнсүрэн, С.Ганболд, Л.Ганболд, Г.Нарангэрэл, Тарагт сумын уяач Д.Доржхорлоо, Б.Хосбаяр, Д.Пүрэвчулуун, М.Сүхбаатар, О.Мандах, С.Мөнхбаатар, Төгрөг сумын уяач О.Мэндбаяр, Сант сумын уяач С.Зэндмэн, Т.Мягмарчулуун, Г.Баттогтох, Бүрд сумын уяач Ч.Бүрэгдэй, Хархорин сумын уяач Д.Батсүх, Д.Дагвадорж, О.Батмөнх, Ж.Бадрах, Ч.Төмөрбаатар, Ц.Гүрбазар, Баянгол сумын уяач Т.Алтангэрэл, С.Одонхүү, Б.Даваадорж, А.Мөнхтөр, Хайрхандулаан сумын уяач Г.Ганболд, Ч.Батжаргал, Б.Баярсайхан, Ж.Дорждавга, Зүүнбаян-Улаан сумын уяач Б.Төмөрбаатар, Т.Батмөнх, Л.Гөлгөө, Өлзийт сумын уяач Б.Бумсүрэн, Н.Гончиг, Гучин-Ус сумын уяач С.Уртнасан, Есөнзүйл сумын уяач С.Цэдэн нар тус тус энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэд болсон юм.
Б.Батчимэг