Арвайхээрт нийтийн тээвэр орлогогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:38:07

Арвайхээр суманд айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж, байршлын хувьд хүрээгээ тэлсээр байна. Энэ хэрээр автобус, унааны асуудал иргэдийн өмнө тулгамдаж байгаа бөгөөд 70321111 утсаар энэ тухай гомдол санал тасралтгүй ирсээр байгаа юм.

Тиймээс аймгийн 2016 оны төсөвт нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 125 сая төгрөгийг суулгасан бөгөөд Арвайхээр хотын нийтийн тээврийн ажил үйлчилгээг “Өв-Баянбүрд” ХХК-иас салган Арвайхээр ТҮК-д шилжүүлээд байна.

Одоогоор 30 сая төгрөгөөр гурван хуучин автобусыг худалдан авч, Арвайхээр сумын 9, 10, 11 дүгээр багт үйлчилж байгаа ба дахин хоёр шинэ автобус авснаар дээрх хөрөнгө оруулалт дуусах гэнэ. Нийтийн тээвэр явахгүй байна, үйлчлэхгүй байна гэсэн гомдол иргэдээс байнга ирдэг ч тогтмол үйлчлүүлдэг иргэд нь өндөр настнууд, сургуулийн хүүхдүүд байдаг учраас орлого муутай, сурагчид амарсан үед бүр орлогогүй байдгийг Арвайхээр ТҮК-ийнхэн хэлж байв. 

Б.Батчимэг

Related news