Онцгой байдлын албан хаагчид цусаа хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэж албан хаагч тус бүр 400 мл цус хандивлалаа.
Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн Онцгойгийн албан хаагчид энэ удаа цусаа хандивлах сайн үйлсийн аянд нэгдлээ. Тус аймгийн Цусны банк орон нутагтаа цус үйлдвэрлэн аймгийн иргэдийнхээ цусны хэрэглээг бүрэн хангадаг бөгөөд жилээс жилд сайн дурын донор иргэдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ.
Мөн Аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгууллагдаж байгаа 10 хоногийн нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Онцгой байдлын газарт сайн дурын үзлэг шинжилгээ, сэтгэлзүйн фитнесс сэдэвтэй лекцийг зохион байгуулж шинжилгээнд нийт 58 албан хаагч хамрагдаснаас элэгний В,С вирус, ХДХ вирусийн шинжилгээнд 42 албан хаагч, сахарын шинжилгээнд 52 албан хаагч, цусны бүлэгээ 34 албан хаагч тодорхойлуулжээ.
Б.Гантуяа