Тэрбум орчим төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 09:37:03

Сэлэнгэ аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан нь 2009-2015 онуудад нийт  280 иргэн, аж ахуй нэгжүүдэд 7.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Эдгээрийн 253.0 сая төгрөг нь эргэн төлөлт хийгдэж 1.0 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэлгүй ШШГА-д шилжиж эхлээд байгаа ажээ.

Үүнээс хүнс үйлдвэрлэлээр 108 иргэн, ААН-д 2.03 тэрбум, хөдөө аж ахуйн чиглэлээр 40  иргэн, ААН-д 720.0 сая, хөнгөн үйлдвэрлэлээр 42 иргэн, ААН-д 526.0 сая, барилгын материалын чиглэлээр 26 иргэн, ААН-д 597.0 сая, бусад чиглэлээр 60 иргэн, ААН-д 1.4 тэрбум, барилгын дэмжлэгээр 4 компанид 1.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Эдгээр зээл авсан нийт 280 иргэн, аж ахуй нэгжүүдээс 135 иргэн зээлээ бүрэн төлж, 143 иргэн, аж ахуй нэгжүүд 2.9 тэрбум төгрөгийн хугацаа хэтрэлттэй байгаа гэнэ. Хугацаа хэтрэлттэй 78 иргэнийг шүүхэд шилжүүлснээр 10 иргэний нэхэмжлэл хэрэгсэхгүй болж, 68 иргэний 1.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэлд төлбөрийг эргэн төлүүлэх шүүгчийн захирамж гарчээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news