Төрийн шинэхэн албан хаагчид тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:04:21

Өвөрхангай аймгийн төрийн захиргааны албанд томилогдсон албан хаагчдын тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөстөрийн жинхэнэ албан тушаалд анх орох мэргэшлийн шалгалтыг 2015 онд 2 удаа зохион байгуулж, нийт 85 ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан байна. Үүнд 370 иргэн шалгалт өгснөөс 86 иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгджээ. Тэдгээрээс 37 иргэн төрийн жинхэнэ албанд нэр дэвшиж томилогдсон бөгөөд  өнөөдөр эх орон ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа. Түүнчлэн тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээхээ амлав.

“Монгол улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёс төртэйгээр өргөнө” хэмээн Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-д заасан байдаг байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news