Эрүүл мэндийнхэн иргэдийн гомдлыг барагдуулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 11:53:18

2015 онд аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нийт 134 иргэн талархал, өргөдөл гомдол, санал хүсэлт, асуулт тодруулах зэргээр хандсан байна.

Тиймээс тус салбарынхан эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнд оршиж байгаа иргэдийн сэтгэл ханамжтай ба сэтгэл ханамжгүй асуудлыг тодорхойлж, сайн талыг нь дэмжин дутагдалтай ажил үйлчилгээг засаж залруулах чиглэлээр санал боловсруулах хэрэгтэй хэмээн үзэж нийт хандалтуудад судалгаа хийжээ. 

МШУТ-д хандсан 134 иргэнийг ангилж үзэхэд 43 хувь нь гомдол тавьсан бол 22 хувийг талархал, 18 хувийг санал хүсэлт, 17 хувийг асуулт эзэлж дийлэнх нь гомдол эзэлж байгаа юм.

Үүнээс 10 хүн Эрүүл мэндийн газарт хандсан бол 103 иргэн БОЭТ-д, 11 хүн сумын Эрүүл мэндийн төвд, 10 хүн Өрхийн Эрүүл мэндийн төвд тус тус ханджээ. Цаашид иргэдийн гомдол, санал тавьсан асуудал дээр тулгуурлан ажиллахаа эрүүл мэндийн салбарынхан илэрхийлж байна. Гомдлын дийлэнх нь эмч, мэргэжилтнүүдийн харилцаа хандлага, ур чадвартай холбоотой аж.

Б.Батчимэг

Related news