Шуурганд уруудсан малаа эсэн мэнд оллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-07 16:44:46

Энэ оны гуравдугаар сарын 04-05-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, цасан болон шороон шуурганы үеэр Дорноговь аймгийн зарим сумын малчид малаа шуурганд уруудуулан алджээ.

Тухайлбал, Улаанбадрах сумын гуравдугаар багийн малчин Х.Төмөрсүхийн 300 бог мал, Хөвсгөл сумын 1 дүгээр багийн малчин Д.Төмөртогоогийн 800 бог, 3 дугаар багийн малчин М. Бадамсүрэнгийн 600 бог, малчин Г.Сансарбаатарын 200 бог мал, Эрдэнэ сумын 1 дүгээр багийн малчин Х.Дамдинжавын 800 гаруй бог буюу нийт 1900 бог мал шуурганд уруудсан аж.

Мөн Өргөн сумын нутагт отроор өвөлжиж байгаа Эрдэнэ сумын малчин Д.Эрдэнэдалай 03 дугаар сарын 04-ний өглөөний 10 цагийн орчимд 600 гаруй бог малтайгаа төөрсөн хэдий ч  эсэн мэнд олджээ. Харин шуурганд уруудсан малын эрэлд малчид хот айлаараа нийлэн эрлийн ажлыг зохион байгуулж  мал, хүнийг эсэн мэнд оллоо.

Х.Эрдэнэбулган

Related news