Залуучууд урлаг, спортын заалыг үнэгүй ашиглах эрхтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 16:38:23

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спорт зааланд үнэгүй тоглох шийдвэрийг аймгийн удирдлагууд гаргалаа.

Аймгийн Спортын ордон, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулиудын зааланд 7 хоног бүрийн лхагва гарагийн 18-23 цагийн хооронд залуучууд үнэ төлбөргүйгээр спортоор хичээллэх боломжтой болж байгаа юм.

Тодруулбал 18-35 насны залуус спорт заалуудад сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шагайн харваа, фитнес зэргээр хичээллэж, Гэр бүл, хүний хөгжлийн төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжийн хэлтсийн урлаг зааланд бүжиг, соёлын арга хэмжээг зохион байгуулах бүрэн эрхтэй болж байна.

Гагцхүү зориулалтын биеийн тамирын хувцастай байж, архи тамхи хэрэглэхгүй, хог цаас хаяхгүй байдлаар соёлтой үйлчлүүлэн биеэ зөв авч явахыг уриалж байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news