Хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:41:57

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Онцгой байдлын газрын удирдлага тэргүүтэй баг хаваржилт хүндрээд байгаа Есөнзүйл, Өлзийт, Бүрд суманд ажиллалаа.

Дээрх сумдад цас их орсны улмаас малчид малаа 3-5 хоног бэлчээрлүүлж чадаагүй, өөрсдийн нөөцөнд байсан өвч тэжээлээ дууссан, зам боогдож төв суурин газраас холбоо тасарсан зэрэг байдалтай байгаа юм.

Тиймээс дээрх сумдын Онцгой комиссыг хуралдуулж, аймгийн Гамшгаас хамгаалах зардлаас санхүүжүүлэн өвс, тэжээл, бензин шатахууны дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн өвс, тэжээлийг хүргүүлэхээр туулах чадвар сайтай машиныг гаргахаар боллоо.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news