Архигүй хамт олон болох аялал зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 10:24:29

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны захирагчийн албанаас нийгэмд үр өгөөжтэй нэгэн аяллыг зохион байгуулсан байна.

Тус хамт олон төрийн албанд шинээр орж ажиллаж байгаа залуусаар эгнээгээ зузаалжээ. Иймд тосгоны захирагч санаачлан залуусаа хорт зуршлаас хол байж, төрийн үйлчилгээг хоёргүй сэтгэлээр иргэддээ хүргэж, ажилдаа чадварлаг байхын тулд бүхнийг өөрөөсөө эхлэхийг зөвлөсөн байна. Иймээс аливаа тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг заавал сархад хэрэглэх биш, юм үзэж, нүд тайлах, оюун ухаанаа цэнэглэх зэрэгт зориулж болдгийн нэгэн жишээг хамт олондоо харуулжээ.

Тус хамт олон архигүй хамт олон болох анхны аяллаараа “Мартын-8”, “эр цэргийн баяр”-аа хамтатган тэмдэглэж нийслэл хотыг зорьсон байна. Тэд нийслэл хотод очоод “Хүннү молл”-д кино үзэж, их хотын дэлгүүр сонирхон, мөсөн гулгуурын талбайд гулган, төв талбайд дугуйгаар уралдаж амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news