Барилгын салбарын инженерүүд сургалтанд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 21:49:01

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас барилгын ажил эхлэхээс өмнө мэргэшсэн инженерүүдийн тоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэг ур чадварыг  дээшлүүлэх зорилгоор Барилга хөгжлийн төв, Барилгачдын холбоотой  хамтран мэргэшсэн инженерүүдийн сургалтыг анх удаа  явууллаа.

Тус аймагт 19 салбарт 600 гаруй инженерүүд ажиллаж байгаа бол барилгын салбарт 160 орчим инженер ажиллаж байна. Мөн барилгын чиглэлийн тусгай зөвшөөрөлтэйгээр 67 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Хөвсгөл аймагт сүүлийн 3-4 жилд 70 гаран тэрбум төгрөгний барилгын томоохон бүтээн байгуулалт, 4 тэрбум төгрөгийн барилгын их засвар урсгал засвар хийгджээ. Сүүлийн үед барилгын чанар харьцангуй сайжирч байгаа хэдий ч  анхаарах асуудал  байгаа тул  сургалтын үр дүнд сул талыг сайжруулсан онолыг мэдлэгийг өргөжүүлсэн санал  солилцсон үр дүнт эй сургалт боллоо гэдгийг инженерүүд онцолж байлаа.

Б.Гантуяа

Related news