Мөсний нягт багасч, зарим хэсгээрээ харзлан урсаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 20:53:03

                                                                   Ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид цаг агаар эрчимтэй дулаарж байгаатай холбогдуулан ард иргэд машинаар болон явганаар ихээр зорчдог Сүхбаатар “Хонгор морьт” 1-р баг, "Нүхэн гүүр", "Орхон Сэлэнгийн бэлчир" дээр мөсний зузааны хэмжилт хийжээ.

Мөн үүний зэрэгцээ үүгээр нутагладаг иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг өгсөн байна. Түүнчлэн голын эрэг дагуу эдгээр газруудад "Мөс цөмрөх нь таны амь насанд аюултай", "Мөс цөмрөх аюултай тул зорчихыг хориглоно" гэсэн сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, мөсний нягт багасаж, зарим хэсгээрээ харзлан урсаж байгаа юм. Иймээс ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news