Тосонцэнгэлийн бөхийн холбоо шилдэг бөх төрүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 15:19:03

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын бөхийн холбоо шилдэг бөхчүүдийг төрүүлэхэд анхааран ажиллаж бөхчүүдийнхээ бэлтгэлийг базаах зорилгоор улирал тутам нэрэмжит барилдаануудыг зохион явуулдаг болжээ.

Энэ сард Тосонцэнгэл сумын уугуул армийн бэлтгэл офицер Д.Батчулууны нэрэмжит бөхийн барилдааныг явуулж барилдаанд Тосонцэнгэл сумын уугуул аймгийн начин Б.Төрбадрах түрүүлж, аймгийн начин Ц.Сэдбазар үзүүрлэж, аймгийн заан Г.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Р.Шинэзориг нар шөвгөрчээ. Тус сумаас Улсын начин Б.Баянмөнх, Улсын харцага Ц.Содномдорж гээд нутаг орноо дуурсгасан олон шилдэг бөхчүүд төрөн гарсан ажээ.

Б.Гантуяа

Related news