Урлаг, спортын анхдугаар наадам үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 12:11:32

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 2016 оныг “Залуучуудын хөгжил-оролцоог нэмэгдүүлэх” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд Арвайхээр сумын урлаг, спортын анхдугаар наадмыг зохион байгуулж байгаа юм.

Наадмын урлагийн тоглолтын 1, 2 дугаар шат, спортын сагсан бөмбөг, волейболын тэмцээний урьдчилсан тэмцээнийг 3 сарын 22-оос эхлэн явуулж, галаа тоглолтонд оролцох шилдгүүдийг шалгаруулаад байна.

4 сарын 2-нд Спортын ордоноо зохиогдох гар бөмбөгийн тэмцээний алтан медалийн төлөө эрэгтэйчүүдээс 5 дугаар баг, 3 дугаар багийн тамирчид, эмэгтэйчүүдээс 9 дүгээр баг, 5 дугаар багийн тамирчид, волейболын эрэгтэйчүүдээс алтан медалийн төлөө Цагдаагийн газар, ЕБ-ын 2 дугаар сургууль, эмэгтэйчүүдээс ЕБ-ын 1,2 дугаар сургуулийн тамичрид оролцох эрх авчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news