Даян дээрхийн байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 11:30:03

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 14-р хуралдааныг 4 сарын 6-ны өдрийн 10 цагт Мөрөн суманд хуралдуулахаар шийдвэрлэв.

Ээлжит бус хуралдаанаар аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай, Мөрөн сумын Шинэ-Мөрөн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Даян дээрхийн байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлж байгалийн цогцолборт газар болгох саналыг дэмжих тухай зэрэг 3 асуудлыг хэлэлцэх гэнэ.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Багийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай, Аймгийн хэмжээнд 2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаарх нэгдсэн мэдээлэл,  Ажлын хэсэг байгуулах тухай,  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сан байгуулах, сангийн журам батлах тухай, Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгах тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээний тухай зэрэг 11 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа


 

Related news