Хөвсгөлийн хүнсчид баяраа өргөн дэлгэр тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 09:41:53

Хөвсгөл аймгийн хэмжээнд хүнс үйлдвэрлэгч 70 гаруй аж ахуйн нэгж, компани байдаг бол 20 гаруй нь аймгийн төв Мөрөн хотод үйл ажиллагаа явуулж иргэддээ эрүүл хүнсийг үйлдвэрлэн хүргэж байна.

Монгол Улсад Хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 86 жил, Хүнсний аж үйлдвэрийн салбарын ажилтны өдрийг Хөвсгөлийн хүнсчид хамтдаа "Цэвэр агаар-Хөдөлгөөн-Эрүүл мэнд" нэгдсэн арга хэмжээг  зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр хүнсний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүнсчидийн хөдөлмөрийн амжилтыг үнэлэн Хөвсгөл аймгийн "Тэргүүний ажилтан"-аар 4, аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр 9, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын "Баярын бичиг"-ээр 4 ажилтныг тус тус шагнаж урамшууллаа. Мөн эрүүл хүнс үзэсгэлэн худалдаа, олс таталт, гар бөмбөгийн тэмцээн, эрүүл агаарт гарч хамтдаа баяраа тэмдэглэв. Спортын тэмцээнүүдээс гар бөмбөгийн тэмцээнд алтан медаль Хөвсгөл хүнс компани, мөнгөн медаль Өег жаргалан компани, хүрэл медалийг Аяны жолоо компаний хамт олон хүртлээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news