Заавал сурах арван бүжгийг үнэ төлбөргүй зааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж, аймгийн Засаг даргын захирамжаар урлаг, спортын заалыг залууст үнэгүй ашиглуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд долоо хоног бүрийн лхагва гарагт урлаг, спортын үйл ажиллагаа зохиогдож 18-35 насны залуучууд өргөнөөр оролцож байна.
Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс “Заавал сурах 10 цэнгээнт бүжиг”-ийг өчигдрөөс буюу 3 сарын 30-аас эхлэн бүжиг сонирхогч залууст зааж эхэллээ. Сургалтанд 80 гаруй иргэн хамрагдаж, цэнгээнт бүжгээр зөв бүжиглэх арга, чадварт үнэ төлбөргүй суралцаж байна.
Түүнчлэн спортын заал бүхий байгууллагууд лхагва гараг бүрийн 18-23 цаг хүртэл спортын арга хэмжээг үнэ төлбөргүй явуулж байгаа нь чөлөөт цаг заваа зөв, үр ашигтай өнгөрүүлэх боломж байдаггүй залуучуудад томоохон дэмжлэг болж байгаа юм.
Өвөрхангай Б.Батчимэг