Үндэсний бичгээрээ хаягаа бичсэн газар хуруу дарам цөөхөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 13:47:12

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод Үндэсний босоо монгол бичгээрээ байгууллагынхаа хаягийг бичсэн газар хуруу дарам цөөхөн байна.

Тухайлбал аймгийн төр захиргааны байгуулллага буюу аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, Улсын бүртгэлийн газар, Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 12 жилийн 4-р сургууль зэрэг байгууллагууд л хаягаа монгол бичгээрээ бичиж тавьжээ.

Харин уг бичгийг эрхэмлэх хамгийн хариуцлагатай, түгээн дэлгэрүүлэх ажлын манлайд нь байх аймгийн БСГ, аймгийн Нийтийн номын сан гэсэн байгууллагууд хаягаа үндэсний бичгээрээ бичиж тавиагүй байна.

Монгол бичгээр хаягаа бичсэн байгууллагууд ихэвчлэн салбарынхаа яамд руу захиалгаа хүргүүлээд хийлгэдэг байна.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news