Нүдний үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-07 11:21:33
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ–ын санаачилгаар БНСУ-ын Жежү хотын эмнэлэг болон Жэй Си Ай (JCI Jeju) байгууллага  хамтран Орхон аймагт нүдний үзлэг, оношилгоо хийж байна.

Мөн харааны бэрхшээлтэй 300 иргэнд харааны шил өгөх аж. Үүнийг Өрхийн эрүүл мэндийн төв болон Солосэйф компани, Эрдэнэтийн сайхан бүсгүй фэйсбүүк групптэй хамтран зохион байгуулж байна. Нүдний үзлэг, оношилгоо хоёр өдөр үргэлжилнэ. Цаашид хоёр жил тутам уг ажлыг зохион байгуулах бөгөөд чихрийн шижингийн үзлэг хийнэ гэж санаачлагчид нь онцолж байна. Дээрх ажлыг хийхдээ хотжилтын улмаас үүсч буй харааны бэрхшээл болон хараа муудах ялангуяа бага насны хүүхдүүдийн хараанд өөрчлөлт орж байгаа гэсэн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд үндэслэж хийж байгаа ажээ.

 

Related news