НҮБ он гарснаас хойш Сирийн 450 мянган иргэнд тусламж үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-15 11:37:36

ЖЕНЕВ. /TASS/. 2016 он гарснаас хойш НҮБ болон түүний түнш байгууллагууд Сирийн 450 мянга гаруй иргэнд тусламж үзүүлсний 154 мянга гаруй нь бүслэгдсэн бүс нутгийн оршин суугчид аж. Энэ тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын албан ёсны төлөөлөгч Йенс Ларке мэдээлжээ.

“НҮБ болон тус байгууллагын түнш байгууллагууд он гарснаас хойш Сирид 47 удаагийн цуваагаар хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тусламжийг Сирийн 450 725 иргэн хүлээж авсны 154 300 нь бүслэгдсэн хотуудын оршин суугчид байсан бол хүрч очиход бартаа саад ихтэй газруудад амьдардаг 246 425 хүнд тусламж хүргэлээ” гэж тэрбээр хэлсэн байна.

Дээр дурдсан тоог хүмүүнлэгийн асуудал хариуцсан бүлгийн пүрэв гарагт болсон хурлын үеэр танилцуулжээ.

Д.Жаргал

 

 

 

Related news