Эх малын 60 хувь нь төллөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ4 дүгээр сарын 14-ний байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт эх малын 59 хувь буюу 1079.9 мянган эх мал төллөж 1072.4 мянган төл хүлээн аваад байна.
Үүнээс 2.6 мянган ботго, 4.6 мянган унага, 17.4 мянган тугал, 569,4 мянган хурга, 478.2 мянган ишиг бойжиж, төл бойжилт 99 хувьтай байгаа юм. Хамгийн олон мал төллөсөн сумдаас дурдвал Баянгол 99555, Баян-Өндөр 89806, Бүрд 85001, Богд 83836, Сант 67338 эх мал төллөжээ.
Оны эхэнд тоологдсон нийт малын 0,56 хувь буюу 27377 толгой мал зүй бусаар хорогдсон ба хорогдлын 91,3 хувь буюу 25006 толгойг бог мал, 85,1 хувь буюу 23306 нь бага насны мал эзэлж байна.
Өвөрхангай Б.Батчимэг