Төрийн албаны мэргэшлийн шалгалт ирэх сарын эхээр зохион байгуулагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭТөрийн албаны мэргэшлийн шалгалт Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэх аж.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй эл Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг тус аймгийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд 10:00-13:00, 14:00-17:00 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагт өгөх юм байна. Тус мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байх юм байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг