Хөвсгөл аймагт энэ онд 9,8 км зам ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 10:12:15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын авто замын мастер төлөвлөгөөг 2013 онд баталж, төлөвлөгөө бүрэн хэрэгжсэнээр Мөрөн сум 50 гаруй км авто замтай болно.

Төлөвлөгөөнд Мөрөн суманд 3 тойрог зам байх шаардлагатай гэж тусгасны дагуу дунд тойргийн аймаг орон нутаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9,8 км хатуу хучилттай замын ажил өнгөрсөн оны 9 сард эхэлсэн байна. Замын ажлыг Хотгор зам компаний гүйцэтгэж байгаа  бөгөөд гэрээнд замыг 9 сард хүлээлгэн өгөх ёстой ч ажлыг чанарын өндөр түвшинд хийж эрчимжүүлэн наадмаас өмнө хүлээлгэн өгөхийг зорьж байгаа гэнэ. Мөрөн суманд 2012 оноос өмнө 18 км хатуу хучилттай замтай байсан бол 2012 оноос хойш энэ оныг дуустал 18 км хатуу хучилттай зам шинээр тавигдаж мастер төлөвлөгөө бүрэн хэрэгжсэнээр Мөрөн хотыг 3 тойргийн хүрээнд 50 км хатуу хучилттай замаар бүрэн холбох ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Related news