Бүрэнтогтох сум жишиг сум болсноор малын хулгайн хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 15:39:52

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум нь гэмт хэргийн гаралтаараа аймагтаа хоёрт явж байгаа хэрэг зөрчил их гардаг сум учраас аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар 2016 оноос эхлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах жишиг сум болгох шийдвэр гаргасан билээ.

Гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд тодорхой төлөвлөгөөтэй үйл ажиллагааг зохион байгуулах төсвийг баталж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн түвшинд анхааран ажилласны үр дүнд малын хулгайн гэмт хэрэг буурчээ. Тухайлбал Бүрэнтогтох сумын багуудад гардаг хулгайн хэрэг буурсан тоон үзүүлэлт гарчээ. Өмнөх онуудад оны эхний 4 сарын байдлаар тус багуудад малын хулгайн гэмт хэрэг 15-20 бүртгэгддэг байсан бол 3-5 болж буурсан нь жишиг сум болгон ажиллаж буй үйл ажиллагаа үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа ажээ.

Тус сум нь Мөрөн сумтай хил залгаа учраас мал хулгайлах болон байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг харьцангуй их гарч ард иргэдийн өмч хөрөнгөөрөө хохирох, амгалан тайван байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар их гарч байсан ажээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  

Related news