Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд шилэн дансны сайтад мэдээллээ байршуулах эрхээ нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:12:30

Сэлэнгэ аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд шилэн дансны сайтад мэдээллээ байршуулах эрхтэй боллоо.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шилэн дансны хуулийн хүрээнд Шилэн дансны сайтад Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэгч Өрхийн эрүүл мэндийн 7 төв, нэг сургууль,  гурван цэцэрлэгийн  мэдээллийг байршуулах эрхийг үүсгэжээ. Иймээс аймгийн Шилэн дансны сайтад тус байгууллагууд 2015 оны  санхүүгийн тайлан, гүйцэтгэл, 2016 оны эхний 4 сарын мэдээллээ нөхөн байршуулахыг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газраас анхаарууллаа.

Дээрх байгууллагуудын регистрийн дугаарын араас 00 залгаад 9 оронтой болсноор тухайн байгууллагуудын шилэн дансанд нэвтрэх эрх нь үүсч байгаа юм байна.

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news