Арвайхээр сумын зорилтот өрхүүдийн гишүүдийг чадавхжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙОлон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Арвайхээр сумын хөтөлбөрт хамрагдсан зорилтот бүлгийн өрхүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Зорилтот бүлгийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Гэр бүл хүний хөгжлийн төв, Төв номын сан хамтран зохион байгуулсан бөгөөд хэд хэдэн чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм.
Тухайлбал гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх хөтөлбөрийн танилцуулга, номын сангийн шинэлэг үйлчилгээ болон номын ач тус, эцэг эх, хүүхдүүдэд номыг хэрхэн сонирхолтой хэлбэрээр унших, оюунлаг иргэнийг хэрхэн бэлдэх талаар хичээл заалаа.
“Зорилтот бүлгийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т аймгийн хэмжээнд 600 гаруй өрх хамрагддагаас Арвайхээр суманд 80 өрх байна. Эдгээр өрхүүдийг 6 дугаар сарын 2-ны өдөр угийн бичгийн сургалтанд хамруулах аж.
“Зорилтот бүлгийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан өрхүүдийг 3 жилийн хугацаанд чадвахжуулж, төрийн болон ТББ-ын оролцоон дээр тулгуурлан соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон талын мэдлэгийг олгож өрхийн хөгжлийг нь дэмжих юм.
Өвөрхангай Б.Батчимэг