Аврагчдад эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооноос Онцгой байдлын газрын 60 гаруй албан хаагчдад гамшиг ослын үед иргэд, нэрвэгдэгсэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй болгох, гэнэтийн осол авар, гамшиг тохиолдсон үед хамгийн түрүүнд очиж хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах чадвартай болгох зорилтын хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг таван өдрийн турш эмнэлгийн анхан шатны тусламжийн хичээлийг онол дадлага дээр тулгуурлан зохион байгуулсан нь гамшиг ослын үед хамгийн түрүүнд очиж тусламж дэмжлэг үзүүлдэг аваргч нарт зайлшгүй хэрэгтэй олон мэдээ мэдээлэл өгсөнөөрөө онцлог боллоо гэдгийг аврагч нар хэлж байлаа. Ялангуяа эмнэлэгийн түргэн тусламжийг иртэл хүний амь насыг аврахын тулд ямар анхан шатны тусламж үзүүлэх шаардлатайг онол дадлагад хослуулан заалгажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа