Яруу найрагч Б.Ичинхорлоо зохиолчдын цэцэрлэгт сакура бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙБолор цом наадмын хоёр удаагийн эзэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо Арвайхээр хотын өнгө төрхөнд нэмэр болгож, 20 ширхэг сакура мод бэлэглэлээ.
Түүний бэлгийн модыг утга зохиолын Арвайнхүрээ нэгдлийн гишүүд болон “Өд” дугуйлангийн сурагчид ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд суулган арчилж байна.
Өнгөрсөн намар Арвайнхүрээ нэгдлийн үүсч байгуулагдсаны 60 жилийн ой, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны 82 жилийн төрсөн өдрөөр Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Н.Даваадаш, Болор цомын эзэн Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ Очир, Ж.Баяржаргал, зохиолч, сэтгүүлч Ж.Сарантуяа, М.Наранбаатар, зураач, яруу найрагч П.Энхтөр нарын хүмүүс тус цэцэрлэгт 60 мод суулгасан нь амьдралт сайтай ургаж байна.
Өвөрхангай Б.Батчимэг