Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр зарчмын зөрүүтэй болон найруулгын 100 гаруй саналын томъёолол гаргасныг тус бүрээр нь санал хураалгав. Улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг эхлүүлээд байна. Хууль санаачлагчийн илтгэлийн Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ч.Улаан танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хурааж, 77.8 хувь нь дэмжсэнээр "хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Туяа