Байт харвааны ДОАШТ Улаанбаатар хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-19 09:32:53

Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11  дэх удаагийн  тэмцээнийг Улаанбаатар хотноо ирэх сард зохион байгуулна.

Энэхүү оюутны ДАШТ-ий нээлт нь 2016 оны 6 дугаар сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Нээлтийн үеэр Эрхийн мэргэн харваачийн үлгэрчилсэн домогт тулгуурласан Монголын соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний сур харваа, дуу болон хөгжмийн тоглолтууд болно. Харин тэмцэний гол онцлог бол шигшээ харваа, шагнал гардуулах хаалтын  арга хэмжээг Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тэмцээнд Австрали, АНУ, Аргентин, Бельги, Герман, Итали, Их Британи, Малайз, Монгол, Мексик, Коста-Рика, ОХУ, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Словак, Финланд, Франц, Хятадын Тайвань, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг 24 орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 250 орчим төлөөлөгчид, оюутан тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн.

Д.Өлзий

 

Related news