Хөвсгөлийнхөн төлөвлөснөөсөө илүү талбайд улаанбуудай тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 10:45:31

Хөвсгөл аймгийн тариаланчид энэ хавар 12800 га-д тариалалт хийхээр төлөвлөсөн боловч   цаг агаар тогтуун, газар чийгтэй  байгаа учраас төлөвлөж байснаас их буюу 15773 га-д улаанбуудай тариалжээ.

Одоогийн байдлаар төмс 320 га-д тариалахаас 255 га-д тариалж 80 хувьтай, хүнсний ногоо 260 га-д тариалахаас 186 га-д тариалж 78 хувьтай байгаа гэнэ.

Тариалалтыг 60 гаруй аж ахуйн нэгж хийж байгаа бөгөөд энэ сарын 20 гэхэд тариалалт бүрэн дуусах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news