Гацууртын төслийн талаар иргэдэд танилцуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-05 16:13:34

Гацууртын төслийн тухай мэдээллийг олон нийт, ялангуяа орон нутгийн иргэд, иргэний нийгмийн төлөөлөлд танилцуулах ажил өчигдөр Мандал сумаас эхэллээ.

Өчигдөр буюу энэ сарын 4-нд Мандал сумаас эхэлсэн төслийн танилцуулга Сэлэнгэ аймгийн уул уурхайн баялаг бүхий Мандал, Баянгол, Ерөө, Сүхбаатар сумдад 6-ны өдөр хүртэл болох гэнэ. Сентерра Гоулд Монголия ХХК Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг юм. Иймээс Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журам болон олон улсад мөрддөг стандарт, заавар журмын дагуу тус ордыг ашиглах бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор энэхүү танилцуулгыг хийж байгаа ажээ.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news