Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасаг шинэ байртай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын тасаг тав тухтай орчинд ард иргэддээ үйлчлэх боломжтой болов.
Уг барилга нь 2015 оны төсөвт тусгагдаж улсын төсвийн 770 сая төгрөгийн санхүүжилтээр боссон байна. Сумын Нийгмийн даатгалын тасгийн шинэ барилга нь гаднаа иж бүрэн тохижилттойгоос гадна компьютер тоног төхөөрөмжийг иж цогцоор нь шийдэж өгснөөрөө онцлогтой юм. Мөн дулаан, цахилгаан цэвэр, бохир усыг сумын нэгдсэн шугамтай холбож шийджээ. Ард иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй хүргэх зорилготой хөдөөгийн нэгэн суманд ийнхүү тохилог, тав тухтай орчин бүрдсэнд Алтанбулаг сумын иргэд талархаж байв. Энд нийгмийн даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг ард иргэд нэг дороос авах боломжтой.
Зөвхөн Алтанбулаг сумын иргэд гэлтгүй хойд хилээр дамжин өнгөрч буй зорчигч иргэд хүртэл нийгмийн даатгалын үйлчилгээг эндээс авах бүрэн авч болно хэмээн тасгийн ахлах мэргэжилтэн хэллээ. Мөн энэ байранд Алтанбулаг сумын халамж үйлчилгээний тасаг байрлаж, хамтран нэг цэгийн үйлчилгээг иргэддээ үзүүлэх ажээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг