Сэлэнгэ түмэн нутгаасаа төрсөн Ерөнхий сайдад итгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭАрдын хувьсгалын өлгий, амуу тарианы эх орон Сэлэнгэ аймгаас Монгол Улсын Ерөнхий сайд төрөх нь тодорхой боллоо.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын унаган хүү Жаргалтулгын Эрдэнэбат хүнд хэцүү цаг үед ухаанаа уралдуулан төрөө түшилцэх хариуцлагатай агаад хүндхэн албанд сонгогдож байгаад Сэлэнгэ түмэн талархалтай байна. Эдийн засагч мэргэжилтэй тэрээр аймгаа хөгжүүлэхдээ ч нэг мөнгийг нэг гэлтгүй тооцоолон байж бүтээн байгуулалтын их ажлаа өрнүүлсэн гэдгээ хэлдэг. Улс орны минь хувь заяа хаашаа зүглэх нь тодорхой бус байгаа энэ хариуцлагатай цаг үед түүнийг даван гарч, Монгол Улсаа хөгжлийн шинэ шатанд хүргэж чадна гэдэгт Сэлэнгэ түмэн итгэж байна. Мөн маш том хариуцлагыг түүнд өглөө. Тэр хаана ч, хэзээ ч хүн чанараа алдаж байгаагүй, хэнтэй ч албан тушаалаар ялгаварлан харьцдаггүй сайхан зан чанарыг нь Сэлэнгийнхэн хүндэлдэг билээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг