Азийн наадмаас мөнгөн медальтай ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-13 11:20:06

Монгол түмний үндэсний их баяр наадмын өмнөхөн ОХУ-ын Якут хотод болсон ‪Азийн хүүхдийн их наадмаас Сэлэнгийн тамирчин хүрэл медаль хүртэж нутгийн олноо баярлууллаа.

ОХУ-ын Саха улсын Якутск хотноо зохион байгуулагдсан “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI наадмаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕББД сургуулийн сурагч Э.Төгсжаргал эх орноо төлөөлөн оролцсон юм. Тэрээр энэхүү Азийн хүүхдийн их наадмаас чөлөөт бөхийн төрөлд амжилттай оролцож мөнгөн медаль хүртжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news