Шилэн кабелийн сүлжээнд 100 хувь холбогдсон аймаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-19 12:50:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн 19 сум, томоохон гурван тосгон бүгд шилэн кабелийн сүлжээнд 100 хувь холбогджээ. 

Энэ бол Мэдээлэл холбоо сүлжээний Хэнтий аймгийн газрын хамт олны цар тахлын хүнд үед харилцаа холбооны тасралтгүй найдвартай байдлыг хангахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчлан ажилласны үр дүн юм. 

Тус хамт олон өнгөрсөн онд Хэрлэнбаянлаан тосгоныг Дэлгэрхаан сумтай холбосон 40 км, Гурванбаян тосгоныг Өмнөдэлгэр сумтай холбосон 60 км өндөр хурдны шилэн кабелийг байгуулж, төрийн байгууллага, банк санхүү аж ахуйн нэгжийн өндөр хурдны харилцаа холбооны үйлчилгээ авах, үйлчилгээний үндсэн дэд бүтцийг сайжруулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Мөн түүнчлэн Хэнтий аймгийн интернэтийн хурдыг 10 гигабит/с 100 гигабит/с болгон өргөтгөж, сум бүрт 10 гигабит хурдтай мэдээлэл холбооны үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн аж.

Related news