“Шилдэг менежменттэй байгууллага”–аар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-21 20:40:42

Хэнтий /МОНЦАМЭ/ "Хэнтий Ус" ХХК нь аймгийн хэмжээнд ард иргэдийг халаалт, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах чиг үүргийг хүлээн ажилладаг.

Өнгөрөгч 2021 онд тус хамт олон аймагтаа шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж, гэр хорооллуудад ус түгээх ухаалаг систем нэвтрүүлжээ. Мөн 5-р багийг ус түгээх төвлөрсөн шугамд холбон, халаалтын зуухнуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн зэрэг бүтээлч ажлаараа Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг “Шилдэг менежменттэй байгууллага”–аар шалгарсан амжилтаар угтжээ.

Цаашид хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа улам ойртуулахын тулд дэвшилтэт технологид суурилсан ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх, ундны усны шинэ эх үүсвэр, гэр хороолол болон шинээр барих дулааны станцад чиглэсэн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна хэмээн удирдлагууд нь ярьж байлаа.

Related news