Хэнтийчүүд 30 сая тод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-04 12:18:52
Хэнтий /МОНЦАМЭ/ "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Гучин сая мод” хөтөлбөрийг Хэнтий аймгийн хэмжээнд 2022-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ нь Монгол орны ойн салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, Хэнтий аймгийн байгалийн бүс бүслүүр, хөрс, цаг агаарын онцлогт тохирсон мод бутыг тарьж ургуулах, арчлан хамгаалах, ойн аж ахуйн төвүүдийг бүсчлэн байгуулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулахад хувь нэмэр оруулж байгаа хэрэг хэмээн үзэж байна.
Өчигдөр болсон аймгийн ИТХ-ын аравдугаар хуралдаанаас тус аймгийн хэмжээнд “Гучин сая мод” тарьж ургуулахаар шийдвэрлэлээ.
“Бүх нийтээр мод тарих” ажлын хүрээнд 2021 онд Хэнтий аймгийн хэмжээнд нийт 26.7 мянган мод тарьж байжээ.
Related news