Пауэрлифтингийн ААШ анхдугаар тэмцээнийг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-14 09:49:18
Хэнтий /МОНЦАМЭ/ Пауэрлифтингийн Хэнтий аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнөөдөр боллоо.

Тус тэмцээнд нийт 100 гаруй тамирчин хүч чадлаа сорин өрсөлдсөнөөс багийн нийт дүнгээр Хадун фитнес тэргүүн байр эзлэв. Удаах байруудад тус аймгийн Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газар тус тус шалгарлаа.

Биеийн тамир спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн сарын 16-наас 6 дугаар сарын нэгэн хүртэл орон даяар үргэлжлэх "Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аяныг дэмжин энэхүү тэмцээнийг зохион байгуулсныг эх сурвалж онцоллоо.

 
Related news