Политехник коллежийнхон хүлэмжид тариалсан ногоогоо худалдаанд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-15 12:12:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Политехник коллеж нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өвлийн хүлэмжтэй болж, анхны ургацаа хурааж эхэллээ. 

Тус коллеж Хүлэмжийн аж ахуйн фермерийн 2,5 жилийн ангидаа 2 дахь удаагийн элсэлтээ авчээ. Гэвч сургалтын бааз дадлага хийх орчин нөхцөл бүрдээгүй байсан учир элсэгч нар цөөн суралцах болжээ. Тэгвэл Азийн хөгжлийн банкнаас 2021 онд 6х20 хэмжээтэй өвлийн хүлэмжийг 180 саяаар төгрөгөөр шийдвэрлэж өгсөн нь үр дүнгээ өгч, анхны ургацаа хураан авахад бэлэн болсон байна.

Энэ жил хүлэмжийнхээ 50 хувийг ашиглаж 100 бут өргөст хэмх тарьж, 1тн хурааж авах тооцоо гаргажээ. Цаашлаад улаан чинжүү, улаан лооль тариалж орон нутгийн дэлгүүрүүдэд борлуулахаар болжээ. Өвлийн хүлэмжийн ач тус их бөгөөд орон нутгийнхаа хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсний ногоог өвөл зунгүй тарьж ургуулах нь олон талын ач тустай боловч Хэнтий аймагт хараахан өвлийн хүлэмж тус сургуулиас өөр газар байдаггүй байна. Орон нутгийн ногоочдоо бодлогоор дэмжиж, өвлийн хүлэмжийг хөгжүүлэх, зээл тусламжаар олгох бодлого үгүйлэгдэж байна. 

Related news