Баян-Овоо сум нийтийн модон жорлонг хэрэглээнээсээ халжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Овоо сум нийтийн зориулалттай модон жорлонг
хэрэглээнээсээ халж, чингэлэг ашиглан орчин үеийн тохилог ариун цэврийн
байгууламжтай болжээ.
Зүтгэл байвал зүүгээр ч худаг ухдаг гэдэг шиг багахан санаачилга, дээр нь
иргэдийн оролцоог нэмэгдүүлж чадвал орон нутагт шинэ санаа гаргаж болдгийн тод
жишээг Баян-Овоочууд харуулж байна. Орон нутгийн хөгжлийн сан, мөн тус сумаас
төрөн гарсан МУСТА Х.Ёндонгийн үр хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү чингэлэг ашиглан нийтийн ариун цэврийн байгууламжийг хийжээ. Нэгэн зэрэг 3 хүнд ОО болон душээр үйлчлэх боломжтой аж. Халамжаас Хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлж талонд
хамрагдаж байсан иргэн Г.Нэргүйг гэр бүлийн хүний хамтаар ажил олгож, өдөр тутмын орлоготой болгожээ.
