Аймгийн ХХААГ салбарын хэмжээнд дэд байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-18 11:12:43
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр Хэнтий аймгийн ХХААГ 2021 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр "дэд" байр эзэлсэн шагналаа гарджээ.
Уг сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэс, харьяа байгууллагын дарга, захирал болон нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож, 2021 онд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, үйл ажиллагааны чиглэл тус бүрд цаашид анхаарах асуудлуудын талаар танилцууллаа.
Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар нь ХХААХҮЯамны 2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр мөн "гутгаар" байр эзэлж байжээ.
Related news