Галшар сумын Баянбадрал багийн төвийг Юнителийн сүлжээнд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-02 19:11:26
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн иргэдийг Юнител группийн хөрөнгө оруулалтаар үүрэн телефоны сүлжээнд холбуулахаар боллоо.
Үүнчлэн хүсэлт ирүүлсэн Дадал сумын Агац, Биндэр сумын Дэлгэрхаан багийг Засгийн газрын дэргэдэх Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхээр хүсэлт өгчээ. Юнител группийн судалгааны баг ирэх тавдугаар сард Хэнтий аймагт судалгааны ажлаа эхэлнэ гэв.
“Эргэх холбоо-52” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн багуудад хүрч ажиллахад тус багийн иргэдээс ирүүлсэн үүрэн телефоны сүлжээ тавиулах ажлыг дэвшүүлсэн. Дээрх асуудлаар тойргоос сонгогдсон гишүүд хэлэлцэж ирэх жилүүдэд шат дараатайгаар шийдвэрлэхээр болж, ийнхүү эхлэл нь тавигдаад байна.
Related news